13 аймагт нөхөн сэргээлт хийсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

13 аймагт нөхөн сэргээлт хийсэн гэв

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 28 ТББ-ын 6500 орчим иргэн хариуцлагатай уул уурхайн зохион байгуулалтад оржээ. Бичил уурхай  эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор том компаниудын ашиглаад орхисон эзэнгүй талбайнуудын хаягдлыг ашиглаад, дараа нөхөн сэргээлт хийж байгаа аж.  “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа ”2013 оны байдлаар бичил уурхай эрхлэгчид нийт 13 аймагт, 92.4 га талбайг нөхөн сэргээсэн” гэсэн юм. Бичил уурхайчид нөхөн сэргээлтийн дундын санд 195.2 сая төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 99.9 сая төгрөгийн төвлөрүүлжээ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж