Хятадууд онгоц тээгч Ляонин (The Liaoning) хөлөг онгоцыг Украинаас худалдан авч, түүнийг сэргээн засварлан, зэвсэглэлдээ оруулсан юм. Уг хөлөг онгоц туршилт, шалгалтын 100 орчим сургуулилт хийсэн ба энэ удаа анхны аянаа газар нутгийн маргаантай бүсэд хийхээр мягмар гаригт замд гарчээ. Өмнөх туршилтыг хөлөг онгоцоор Шар тэнгист хийж байсан юм.
Хойд нутгийн Циндао (Qingdao) хотын боомтоос хоёр эсминец, хоёр фрегат хөлгийг дагуулан Ляонин аяндаа гарлаа. “Тэнд онгоц тээгч шүинжлэх ухааны туршилтууд болон цэргийн хээрийн сургууль хийнэ” хэмээн Хятадын Тэнгисийн цэргийн флотоос мэдэгдсэн байв.
Маргаантай арлуудын хяналтын талаарх Хятадын шинэ шийдвэрийг Япон эрс буруутгасны дараа өнгөрсөн даваа гаригт Хятадын Гадаад хэргийн яам албан ёсны эсэргүүцлээ АНУ ба Японы элчин сайдын яамдад илгээжээ.
Хоёр орны хоорондын газар нутгийн маргаан нь 2012 оны есдүгээр сард Японы Засгийн газар Сенкаку (Дяоюйдао) арлыг “нийгэмчилсний дараа Хятадад маш хүчтэй эсэргүүцлийг гаргасан байв. Бээжин уг арлыг өөрийн булаан эзлэгдсэн нутаг гээд тэр бүсэд флотын хүчээ байнга байлгадаг. Япон өөрийн ээлжид арлын ойролцоох эргийн хамгаалалтыг хүчээ нэмэгдүүлж байгаа. Арваннэгдүгээр сард Япон өөрийн нутгаа Хятадын Агаараас хамгаалах хүчнээс хамгаална гэсэн ба АНУ маргаантай бүсэдэд Хятад Агаараас хамгаалах бүс байгуулсныг буруутгасан байв.