Уг төслийг Герман, Бразили санаачилсан бөгөөд цахим шуудан болон сүлжээний бусад дижитал холбоог өргөн цар хүрээтэйгээр тагнаж байгаа нь түгшүүр төрүүлж буйг дурьджээ. Мэдээлэлд тэмдэглэснээр хорооны гишүүд уг төслийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Одоо төслийг Ерөнхий ассамблейгаар оруулж батлуулах ёстой бөгөөд арванхоёрдугаар сард хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Интернэтийн хэрэглэгчид хувийн амьдрал болон хувийн захидал харилцаагаа хамгаалуулах эрхтэйг уг баримт бичигт зааж өгөх ёстой бөгөөд баримт санаачлагчид зарим улс болон корпорациуд интернэтээр дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг олж авахаар оролдож буйд түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн хэрэглэгчдийн мэдээллийг бүгдийг хамруулж цуглуулах нь аюултайг онцлон заажээ.
Тогтоолын төслийг Герман, Бразиль улс Америкийн тагнуулчид интернэтэд тагнуул хийж байгаа тухай мэдээлэл гарсны дараа уг тогтоолын төслийг санаачилсан байв. Түүнийг хэлэлцэх явцад 55 орон дэмжсэн ч АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг улс аль болох зөөллөхийг оролдсон юм. Тогтоол нь заавал гүйцэтгэн мөрдөх ёстой биш бөгөөд зөвхөн зөвлөмжийн чанарыг агуулснаараа онцлог юм.