
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны талбайн хэмжилтэд сэтгэл дундуур байгаа талаар гомдол ирүүлэх болжээ. Иймд ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс шалгалт оруулжээ. Тэд ажлаа 00 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас эхэлсэн байна. Учир нь тус байрны оршин суугчдаас гурван удаа ШӨХТГ-т гомдол ирсэн байна. Шалгалтыг тодорхой хугацаанд үргэлжлүүлж, иргэдийн гомдоллож буй асуудалд хариулт өгнө гэдгийг албаныхан онцлов.
Н.ГЭГ