Пакистан армийн коммандлагчаа сэлгэв

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Пакистан армийн коммандлагчаа сэлгэв

Пакистаны армийн коммандлагч, генерал Ашфак Первез Кайани өнөөдөр /ХI.28/ албан ёсоор тэтгэвэртээ гарч, дэслэгч генерал Рахел Шарифт суудлаа тавьж өгсөн байна. Пакистаны эрх баригчид бараг долоо хоногийн хугацаанд армийн шинэ коммандлагчийг томилох асуудлыг хэлэлцсэний эцэст дэслэгч генерал Рахел Шарифыг сонгосон аж. Дэслэгч генерал Рахел Шарифын томилгоог Ерөнхий сайд Наваз Шарифын тэргүүлсэн Засгийн газар болон армийнхан хүлээн зөвшөөрчээ.

Дэслэгч генерал Рахел Шариф өмнө нь сургалт, үнэлгээ хариуцсан генералаар ажиллаж байжээ. Түүний ах нь 1971 онд Энэтхэг-Пакистаны дайнд оролцож яваад амь үрэгдсэн аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж