Бхопал хот дахь эмгэнэлт ослын золиоснууд

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Бхопал хот дахь эмгэнэлт ослын золиоснууд

Энэтхэгийн ємнєд хэсэгт оршдог Мадья-Прадеш дэхь Бхопал хотод хорин
таван жилийн ємнє гарсан vйлдвэрийн аймшигт ослын уршиг одоо хvртэл
арилаагvй байна. Union Carbide- аж vйлдвэрийн цогцолборт єдгєє хагас
тавин жилийн тэртээд осол гарснаар ойр орчимд нь амьдарч асан хагас сая
хvн хорт хийн дэгдэлтээс болж амиа алдаж байсан бол єдгєє тэндэхийн
оршин суугчдын vр хvvхдvvд нь тєрєлхийн хvнд ноцтой эмгэгтэй байх нь
энгийн vзэгдэл болжээ. Хотоор нэг булсан vйлдвэрийн хаягдлууд нь єнєєдєр
ч гэсэн газар доорх усан сангуудаар дамжин иргэдийн эрvvл мэндэд хор
хvргэсээр байгаа юм. Єнгєрсєн Даваа гарагт  Union Carbide- карбид
олборлодог байсан vйлдвэрийн хуучин удирдагчид болох 8 хvнийг анхаарал
болгоомжгvй байсан хэмээн буруутгасан бєгєєд тус бvрт нь 2 жилийн хорих
ял оноож, 100000 рупигийн (2100$) торгууль ноогдуулахаар болжээ.
Буруутай этгээдvvдэд дэндvv зєєлєн шийтгэл оноосон хэмээн иргэд
гомдоллож байгаа аж. Ингээд хэн нэгний анхаарал болгоомжгvй байдлаас
болж зон олноороо, удам судраараа эрvvл энхийн заяанаасаа хагацахад
хvрсэн Бхопал хот дахь эмгэнэлт ослын золиос болсон хvvхдvvдийн дvр
зургийг тантай хуваалцая.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж