Түүнчлэн Хөрөнгө гаргах тухай, Төсвийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратегийн тухай, Эмчилгээний зардал гаргах тухай, Тамирчдад мөнгөн урамшуулал олгох тухай зэрэг 14 асуудлыг авч хэлэлцэнэ. Танилцуулахаар дөрвөн асуудлыг төлөвлөсөн байна. Үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2009 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн тухай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай юм байна.
Г.Дарь