“Voyage” хөтөлбөрийн хүрээнд нийт 200 гаруй оролцогчид аялалын түүхээрээ оролцсоноос шилдэг 31 оролцогчийн зургаар арга хэмжээн дээр үзэсгэлэн гарган, ирсэн зочдын саналаар шилдэг гурван оролцогч шалгарсан нь А. Елдос, Г. Баттулга, Б. Билгүүнзаяа нар юм. Шилдгийн шилдгээ шалгаруулахаар эдгээр гурван залуусын дунд тэмцээн зохиосноос Б.Билгүүнзаяа түрүүлсэнээр өөрийн сонгосон Номхон далайд шумбах хос аялалын багцаар шагнуулсан бол А. Елдос, Г. Баттулга нарт Heineken брэндийн гарын бэлгийг Монгол Бадарчин Амай гардуулсан юм.
“Улаанбаатарын Дэлхийн хүн-адал явдлыг эрэлхийлэгч” Б.Билгүүнзаяадаа нийт уншигчдынхаа өмнөө адал явдалтай сайхан аялаад ирээрэй гээд амжилт хүсье.