Үерт өртөгсдийг 263 сая төгрөгөөр дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Үерт өртөгсдийг 263 сая төгрөгөөр дэмжив

Өнгөрсөн зургадугаар сард Хан-Уул дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт үер болж, олон айл өрх гэр оронгүй болсон билээ. Гамшигт осол болсны дараахан дүүргийн засаг даргын А/147 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатараар удирдуулсан 200 гаруй хүн 36 машин газар дээр нь шуурхай ажиллаж, 30 га газрын үерт өртсөн айлын хашаан дахь хог хаягдлыг цэвэрлэн 4213 м3 лаг шавар, шороог 20 машин рейс хийж 135000 тонн үхсэн мал амьтны сэг зэмийг үерийн голомтоос зайлуулсан. Энэхүү ажилд зарцуулсан 500,0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэн өгч хотын дарга Э.Бат-Үүл газар дээр нь ирж гамшгийн байдалтай танилцаж байсан юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны аравдугаар сарын 14 өдрийн А/941 захирамжаар 263,225 сая төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгө шилжин ирснийг дүүргийн Засаг даргын А/340 дугаар захирамж, Тамгын газрын даргын А/97 дугаар тушаалаар үерт өртсөн айл өрхүүдэд олгожээ. Нөхөн төлбөрийг ХААН, Хас, Голомт, Улаанбаатар, Капитал, Төрийн банкин дахь нэрийн дансаар нь дамжуулж олгосон байна.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж