
Монгол Улс нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид элссэн анхдагч орнуудын тоонд багтаж байсан шигээ конвенцийн хэрэгжилтээ үнэлүүлэх хүсэлт гаргасан улсуудын анхдагчдийн нэг болсон аж.
Уг конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гарсан бөгөөд нэлээд зөвлөмжийг нь хууль тогтоомжоо боловсронгуй болгох замаар хэрэгжүүлчихсэн аж. Мөн тодорхой зарим асуудлууд ч шийдлээ хүлээсэн хэвээр буй гэнэ.
Үүнээс онцловол, авлигын эс үйлдэхүйг гэмт хэрэгт тусгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх босго бага байдаг, АТГ нь орон нутагт нэгжгүй, маш олон хуульд албан хаагчийн халдашгүй байдлыг тусгасан, албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй байгаа дээд албан тушаалтныг хэрхэх тухай заагаагүй, гэрч хохирогчийн эрхийг хамгаалах хуультай болж байгаа ч мэдээлэгчийг хамгаалах талаар тусгадаггүй зэрэг шалтгаанууд хамаарч буй аж.