Нийслэл төсвөө батална

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Нийслэл төсвөө батална

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаан маргааш 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн Аудитын газрын 2013 оны ажлын тайлан, Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж