Виз олгох нөхцлийг хөнгөрүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Виз олгох нөхцлийг хөнгөрүүлэхийг хүсэв

БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх үйл явцыг хөнгөвчлөх талаарх хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас БНСУ-ын талд гаргажээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын даргын урилгаар тус улсад ажлын айлчлал хийх үеэр хоёр улсын хоорондын виз олгох нөхцлийн талаар ярилцсан байна. Ингэхдээ монгол иргэдээс мөнгөн барьцаа авахыг болиулах, визийн хүсэлтийг 14-21 хоногт шийддэг хугацааг богиносгох хүсэлтийг ГИХГ-ын даргаБ.Пүрэвдоржтавьжээ. Мөн БНСУ виз олгохдоо монголын иргэдэд нааштайгаар хандаж байх асуудлыг тавьсан бөгөөд БНСУ-ын Элчин сайдын яам эдгээр асуудлыг судлан ойрын хугацаанд шийдвэрлэн хариу өгөхөөр болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж