Нарны эрчим хүчээр хангана

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүчээр хангана

Дэлхий дахинд нарны эрчим хүчний технологийн үнэ буурсантай холбоотойгоор энэ төрлийн технологийн өртөг таван жилийн өмнөхөөсөө 80 орчим хувиар буурсан гэх тооцоо гарчээ. Тиймээс энэхүү чиглэлд нарийвчилсан судалгаа хийж, цаашид нарны цахилгаан станцыг усан цахилгаан станцтай хослуулан ашиглах нь зүйтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Нарны цахилгаан станц нь өртөг багатай төдийгүй хөрөнгө оруулалтын зардлаа 6-7 жилийн дотор нөхөх боломжтой аж. Монгол Улсын хувьд нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд одоогийн байдлаар 128 мянган малчин айл өрх нарны эрчим хүчээр хангагдаад байгаа юм. Харин улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээ 900 мегаватт байгаа бөгөөд энэ тоо 2020 онд 1800 мегаваттад хүрч өснө гэж салбарын яамнаас мэдээлж байна.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж