Нөөцийн махыг ирэх сараас худалдана

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг ирэх сараас худалдана

“Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргахаар болжээ. Нийт нөөцийн хэмжээ 446.1 тонн бөгөөд үүнээс 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Мөн махны нөөц бэлтгэхэд зориулан Засгийн газраас мах бэлтгэх компаниудад зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Түүнчлэн ҮХААЯ болон Монголбанкны мэдээлж байгаагаар 2013 онд “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд махны үнэ тогтворжиж, инфляцийн түвшинд эзлэх махны хувийн жин өнгөрсөн онтой харьцуулахад 10.4 хувиар буурсан байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж