2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн соёлын ордонд “Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Уг төслийн хэлэлцүүлэгт Хан-уул дүүргийн төрийн албан хаагчид болон иргэд идэвхитэй оролцлоо. Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан хэлэлцүүлэгт дүүргийн прокурор, шүүх, цагдаагийн хэлтэс, татварын хэлтэс, газрын алба, боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нийт 50 гаруй төрийн албан хаагчид оролцсон бол иргэдийн хэлэлцүүлэгт яармагийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороодын хэсгийн ахлагч болон дүүргийн иргэдийн бүрэлдэхүүнтэй 80 гаруй хүн оролцсон байна.