АН дахиад МАН-ыг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

АН дахиад МАН-ыг тоосонгүй

МАН-ын шинэ удирдлагууд ажлаа хүлээж авснаасаа хойш бусад намынхантайгаа уулзалдаж санал бодлоо солилцох болсон билээ.  Энэ нь  өрсөлдөгчдийнхөө санал бодлыг сонсох, заримтай нь хамтрах гэсэн тэдний далд санаа байж болох талтай.  Ямар ч байсан МАН-ын генсек Ж.Мөнхбат  Монголын улстөрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт урилга илгээж, Улаанбаатар зочид буудалд хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь ирж оролцоогүй байна.   Үүний өмнөхөн МАН-ын дарга М.Энхболд улстөрийн намуудын дарга нарт урилга илгээсэн боловч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараа зүсээ ч харуулахыг хүсээгүй.  Тиймээс АН-аас гаргаж байгаа үйлдлийг  сүүлийн үед эрхбаригчдад багагүй хандарч, ил далдуур Засагт хамтрах сонирхол илэрхийлж, хуучныхаа эрх мэдлийг санагалзах болсон  МАН-ын санаархлыг хага дарсан хандлага боллоо гэж дүгнэх хүмүүс ч байна.  Ж.Мөнхбатын илгээсэн урилгыг 12 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүлээн авсан бөгөөд  энэхүү уулзалтынүеэр  Монголын эдийн засаг, улстөрд болж байгаа үйл явдлыг дүгнэн хэлэлцээд цаашид юун дээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.  Улс орны эдийн засаг хүнд үед намууд бие биенээ хэмлэх биш ойлгож, нягт хамтран ажиллах ёстой гэдэгт уулзалтад оролцсон намууд санал нэгджээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж