
Энэ жил 500 гаруй залуу эрдэмтэн өрсөлдсөнөөс 12 нь сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг авах болзлыг хангажээ. Шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор 2005 оноос БШУ-ын сайд тус шагналыг залуу эрдэмтдэд гардуулж эхэлсэн байна.
Эрдэмтдийн хийсэн бүтээлээс дурдвал,
- ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлаач П.Оюунбат “Улаанбаатар хотын эвдрэлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх арга”,
- ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг “Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа”,
- МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд “On a generalization of a Hilbert-type integral inequality in the whole plane with a Hypergeometric function”,
- Улсаны их сургуулийн доктрант П.Тайвансайхан “Лити-ион батерейн анод материалын судалгаа: Сөрөг мурултын гадаргуутай хавтгай биш sp2 нүүрстөрөгч”,
- Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ч.Батцэцэг “Монгол тэмээний популяцийн молекул генетикийн судалгаа”,
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтайван “Anaplasma phagocytophilum-г адуу болон хачгаас илрүүлсэн нь”,
- ШУТИС-ийн Хүнсний инженер, Биотехнологийн сургуулийн Ахлах багш Э.Энхцэцэг “Жимсгэний ургамлын навчны антиоксидант идэвхи, фенолт нэгдэл”,
- МТШХХГазар, төслийн менежер С.Онончимэг “A New Gap-Fed Dual-Polarized Patch Antenna and Its Applications”,
- ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хүннү археологийн судалгааны секторийн ЭШ-ний ажилтан Л.Ишцэрэнгийн “Хүннүгийн төмөр боловсруулалтын зарим асуудалд”,
- СЭЗДС-ийн С.Мөнхбаяр, Т.Алтангэрэл, Б.Идэрцогт нар “Хууль бус зар сурталчилгааны түгээлтийг хэмжих нь”,
- Дадлагажигч эмч Ц.Сумъяаг “Титэм судасны цочмог хам шинжээс урьдчилан сэргийлэх оношлогооны шинэ биомаркерыг судалсан нь”,
- ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Жаргал “Биежүүлэх эмгэгийн эмнэлзүйн асуудал нь сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой болох нь” зэрэг юм.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
О.САР