“WikiLeaks” дайны баримтуудыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

“WikiLeaks” дайны баримтуудыг дэлгэнэ

Олон тооны нууц мэдээллийг нийтэлж шуугиан дэгдээсэн “WikiLeaks” сайтын ерөнхий эрхлэгч Жулиан Ассанж Афганистан, Иракт хийсэн АНУ-ын дайнтай холбоотой 460 мянга гаруй нууц материалыг дэлгэхээр зэхэж байгаагаа мэдэгджээ.

Харин АНУ-ын Хууль зүйн яамныхан түүнийг мөрдөхөө зогсоосон тухай “Вашигтон Пост” сонинд ярьсан байна. Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч үүнийг баталж “Түүнийг мөрдөхөө зогсоосон нь үнэн” гэж баталжээ.

Харин “WikiLeaks” сайтын ажилтнууд энэ мэдээлэлд эргэлзэж байгаагаа нуугаагүй байна. Жулиан Ассанж болон түүний хамтрагчид АНУ-ын Засаг захиргаа албан ёсны нээлттэй мэдэгдэл хийсэн тохиолдолд үүнд нь итгэхээ хэлжээ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж