Йинглак Чинаватыг огцрохыг шаардсаар

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Йинглак Чинаватыг огцрохыг шаардсаар

Тайландад олон нийтийг хамарсан Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бухимдсан олон уур хилэнгээ Засгийн газрын яамд, агентлагуудад гаргаж байна. Ерөнхий сайд Йинглак Чиннаватаар толгойлуулсан Тайландын Засгийн газар маргаан дагуулсан өршөөлийн хуулийг батласнаас үүдэн ард иргэд эрх баригчдыг огцрохыг шаардаж байна. Уурлаж бухимдсан олон Засгийн газар, яамдын байр руу халдаж, сайдуудыг барихаар оролдож байгаа юм. Өчигдрийн байдлаар /XI.26/ жагсагчид Сангийн, Гадаад харилцааны яамыг эзэлсэн бөгөөд цагдаа нар бусад яамдыг хамгаалалтанд аваад байгаа аж. Гэхдээ жагсагчид цагдаагийн хамгаалалтыг үл тоон Дотоод хэргийн яамны цахилгааныг таслаад байгаа бөгөөд дотор нь ажилчид нь түгжигджээ.

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг авлигын хэрэгт шоронд хорих ял сонссон өөрийн ах Таксинд өршөөл үзүүлэх хуулийг Засгийн газраар батлуулсан нь иргэдийн эгдүүцлийг ийнхүү төрүүлсэн аж. Тайландчуудын зүгээс Ийнглак Чиннаватыг гадаадад байгаа ахынхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж, түүнийг огцрохыг шаардаж байгаа юм. Түүний ах Таксин Чиннавата нь 2006 оны цэргийн эргэлтээр төрийн эрхээс зайлуулагдсан аж.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж