&#34Монгол кино нэгтгэл&#34-ийг шалгав

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

&#34Монгол кино нэгтгэл&#34-ийг шалгав

Сүүлийн үед хэл амны бай болоод буй “Монгол кино нэгтгэл”-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт оруулжээ. Кино нэгтгэлд жил бүр 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс өгдөг. “Түүхийн хүрд” гэх баримтат киног бүтээх мөн бас бус ажилд тус мөнгийг өгдөг юм. Албаны хүний хэлж буйгаар саяны шалгалтаар “Монгол кино нэгтгэл” нь 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байсан нь тогтоогджээ. Тиймээс эдгээр хөрөнгөө бүртгэлд оруулах тухай мэдэгдлийг нэгтгэлийн удирдлагуудад өгсөн байна. Түүнчлэн өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрч акт тогтоосон тухай мэдээлсэн юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж