75 дахь удаагийн “Marca Award” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Испаний Мадрид хотноо болж, оны шилдгийн шилдэг тамирчнаар Рафаэль Надаль тодорлоо.
Өнгөрсөн жил бэртлийн улмаас “Лондон -2012” олимпийн их наадам, “Америкийн нээлттэй тэмцээн”-ийг өнжсөн Надаль энэ оны хоёрдугаар сараас теннисний талбайдаа эргэн ирсэн. Тэрээр “Францын нээлттэй тэмцээн”, “Америкийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, “Их дуулга”-ынхаа 13 дахь түрүүгээ хүртэж, улмаар дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг дахин эзэмших болсон. Мөн энэ оны “ATP Masters” есөн цувралын тавд нь түрүүлсэн амжилтыг үзүүлсэн.
Надаль хэлэхдээ: "Үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ талархлаа. Энэ үдэш үнэхээр гайхалтай байна. Испаний спортын энэ оны шилдэг амжилтыг үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Спорт бүр ялгаатай бөгөөд энэ бүгдэд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж байгаад талархаж байна. " гэсэн байна.
Сануулахад, Олон улсын теннисний холбооны /ITF/-ны энэ оны шилдэг тамирчнаар Испаний Рафаэль Надаль, АНУ-ын Серена Уильямс нар шалгарсан.