
Авлигын эсрэг парламентын бүлгээс өнөөдөр 15 цагт төрийн ордонд мэдээлэл сонсох уулзалт хийхээр болжээ. Уг уулзалтанд Авлигатай тэмцэх газраас ирж танилцуулга хийх бөгөөд мөн төрийн үйл ажиллагааны талаар мониторинг хийсэн ажлын хэсгийнхэн үр дүнгээ танилцуулах гэнэ. Парламентын бүлгийн гишүүд энэхүү уулзалтад бусад гишүүдээ идэвхитэйгээр оролцохыг уриалж байгаа аж.
Э.ЭНХ