Хууль зүйн байнгын өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Уг хурлаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч төслийг өргөн барьсан гишүүн Б.Гарамгайбаатар нар ирээгүй тул хурлыг хойшлуулахаар болсон мөн.
Мөн тус байнгын хорооны хурлаар Мөрдөх албаны хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан байсан ч ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй тул байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй буй аж.
Э.ЭНХ