Хийлч Дээгий &#34Улаанбаатарын үдэш&#34 тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий &#34Улаанбаатарын үдэш&#34 тоглолтоо хийнэ

Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо 2013 оны 11 сарын 30 -нд 19 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.

Энэхүү тоглолт нь түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолт бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгээ тэрээр хэлж байгаа юм. Тоглолтын дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ.

Сонирхуулахад хийлч Дээгий "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон билээ.

 

Эх сурвалж: www.xyyp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж