Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг эргүүлэн татлаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч хуулийн төслөө эргүүлэн татлаа. Хууль санаачлагч Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хуулийн төслүүд дээр эргэж харах асуудал байна. Тиймээс хуулийн төсөлөө эргүүлэн татаж, энэ бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлснээр, ирэх долоо хоногт дахин оруулж ирнэ” гэсэн санал гаргаснаар Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Тодруулбал, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг татаж авах саналыг хууль санаачлагчийн зүгээс ирүүлсэн юм.
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж