“Утаагүй зуух”-ны судалгааны ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

“Утаагүй зуух”-ны судалгааны ажилтай танилцлаа

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сангийн захирал Д.Баасан тэргүүтэй албаныхан өнөөдөр “Утаагүй зуух”-ны туршилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү лаборатори нь Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дэргэдэх лаборатори бөгөөд Цэвэр агаар сангийн хүрээнд нийлүүлэгдэж буй сайжруулсан зуухнуудыг шинжлэх, турших үүрэгтэй юм. Одоогийн байдлаар тус лабораторид шинжлүүлэхээр 10 аж ахуйн нэгжээс 15 төрлийн зуух ирүүлснээс туршилт ын дүнд шаардлага хангасан дөрвөн төрлийн зуух байгаа юм. Энэ нь Сэлэнгэ констракшны “Өлзий зуух”, Рояал Өүшн ХХК-ын “Дөл зуух”, Элмеко ХХК-ийн “Талст зуух”, Их тэнгэрийн хүч ХХК-ийн “Векас 107” зуух юм. Энэ лаборатори хамгийн бага утаа гаргадаг, түлш түлээний зарцуулалт бага, аль болох хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд зохицсон зуухыг шалгаруулах юм. Туршилтаар утаа бага гаргадаг 15 зуухыг шалгасан бөгөөд “Өлзий”, “Том дөл”, “Талст”, “Бекас-107” гэсэн зуухууд шалгарсан байна.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж