“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоо ба ирээдүй

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоо ба ирээдүй

2013 оны арваннэгдүгээр сарын 15

“Эрдэс
баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуугийн
тавьсан  илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа!
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Монгол
улсын Уул уурхайн салбарын сүүлийн 20 жилийн хөгжил нь нийгэм, эдийн
засгийн шилжилтийн дараах Монгол Улсын хөгжлийн ирээдүйг зуун зуунаар
тодорхойлох хэтийн төлвийг нээсэн маш сонирхолтой цаг үетэй давхцаж
байгаа юм. Энэхүү 20 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр нь уламжлал,
шинэчлэлийг хослуулан олон улсын түвшинд хүрсэн олон шинэлэг үйл
ажиллагаа явуулж, технологи, техник тоног төхөөрөмжийг тодорхой үе
шаттайгаар шинэчлэн, хүний хүчин зүйлийг үнэлэх замаар ололт амжилтад
хүрч, Монгол улсын эрин зууны хөгжил, байгаль орчны хамгаалал, хүний
сайн сайхны төлөө үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулж, манай улсын уул
уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад сайн үлгэр дууриал болж
байгаад бид бүхэн бахархаж байдаг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь
энэ хугацаанд зөвхөн өөрийн мэдлэгтэй, туршлагатай боловсон хүчний
оролцоотойгоор үйлдвэрийн хэтийн төлвийг тодорхойлсон хөгжлийн чиг
хандлага бүхий Концепцио боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж
байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх энэхүү
Концепцийн дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, эрчим хүч,
цахилгаан энерги бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ
техник технологи нэвтрүүлэх, нутагшуулах замаар үйлдвэрлэлийн хүчин
чадлыг 2015 оноос эхлэн жилд 35 сая тн хүдэр олборлон боловсруулахаар
нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг зардлыг бууруулах, улмаар
нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн дараах
ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
1.    Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл;
2.    Бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр бутлалтын 4-р шатны шинэчлэл;
3.    Хүдэр тээвэрлэлтэнд мөчлөгт урсгалт технологийн систем нэвтрүүлэх;
4.    “Эрдэнэтийн-Овоо” ордын Төвийн хэсгийг ашиглах төсөл.

Үүний
зэрэгцээ үйлдвэрийг өндөр хүчин чадлаар урт хугацаанд ажиллуулах,
түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Иймээс
түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах ажлуудыг гүйцэтгээд
байна. Үүнд:

–     “Эрдэнэтийн-Овоо” ордын Төвийн хэсгийг ашиглах ТЭЗҮ, инженерийн зураг төслийг гүйцэтгэж  хүдэр олборлолтыг явуулж эхэлсэн.

–  
 Баяжуулах фабрикт боловсруулах хүдрийн захын агуулгыг 0,15% болгох
тооцоог хийж дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэтэй уялдуулан 
хэрэгжүүлснээр уурхайн ашиглалтын хугацааг 5 жилээр нэмэгдүүлэх
бололцоотой байна.

–    Одоогийн олборлолт явуулж буй
Эрдэнэтийн-Овоо ордын Баруун-Хойд хэсэг дэх уурхайн хил хязгаарыг
өргөтгөх ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгээд байна.
Уурхайн хил
хязгаарыг өргөтгөж, Төвийн ордыг ашигласнаар  хүдрийн  нөөцийг  526 сая
тонноор,  зэсийн баяжмал дахь  зэсийн хэмжээг 1,7 сая.т-оор нэмэгдүүлнэ.

Дээр
дурьдсан ажлын үр дүнд үйлдвэрийн ашиглалтын хугацааг даруй 18 жилээр
уртасгаж 2056 он хүртэл Эрдэнэт үйлдвэр ажиллах хүдрийн нѳѳцийг
тогтоогоод байна. Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх замаар хүдрийн
нөөцийн хэмжээг үүнээс илүү нэмэгдүүлэх боломжтой бѳгѳѳд цаашид
холбогдох арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.

Манай уурхайн
гүний хэмжээ нэмэгдэж, уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэс,
молибдений агуулга жилээс жилд буурч байна. Ийм нөхцөл байдалд
үйлдвэрлэлийн үр ашгийг өнөөгийн хэмжээнээс бууруулахгүй авч явахын тулд
үйлдвэрт 30 гаруй жил ашиглагдсаар байгаа зарим хуучин тоног
төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчилж, манай
орны нөхцөлд тохируулан нутагшуулах, хүдрийн шинж чанарын өөрчлөлтөд
тохирсон өөрийн гэсэн шинэ технологи боловсруулан, туршин нэвтрүүлж,
зэс, молибдений металл авалтыг нэмэгдүүлэх талаар үйлдвэрийн үе үеийн
удирдлагууд иж бүрэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр, “Эрдэнэт
үйлдвэр”-ийн түүхэнд техник, технологийн үзүүлэлтээр онцгой дээд
амжилтыг тогтоож, эдийн засгийн өндөр үр дүнд хүрээд байна.

2008-2012
онд нийтдээ 590-ээд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник,
технологийн  шинэчлэлд  зарцуулж,  үйлдвэрийн  үндсэн  цехүүдийн  парк 
шинэчлэлийг   80 гаруй хувьд хүргэсэн нь өнөөдөр эдийн засгийн үр ашгаа
өгч эхлээд байгааг онцлон тэмдэглэж байна.

Энэ хугацаанд хийгдсэн техник, технологийн шинэчлэлийн томоохон ажлуудаас дурьдвал:

–  
 Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулалтын 3, 4-р секцүүдийг шинэчлэн,
ашиглалтад хүлээн авснаар эдгээр секцүүдийн бүтээмж нь жилд 3 сая
тонноор нэмэгдсэн;

–    Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах
хэсгийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, 2014 онд ашиглалтад оруулснаар тус
хэсэг нь жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болох юм;

–  
 Баяжуулах  фабрикийн  үндсэн  цахилгаан  тоног  төхөөрөмжүүдийн 70
орчим хувийг иж бүрэн автоматжуулж, хяналт, удирдлагын нэгдсэн системд
холбогдлоо;

–    Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд цагт 15000
м3 хүртэл хаягдлыг 80 метрийн өндөрт шахах хүчин чадалтай насосыг
ашиглалтанд хүлээн авснаар баяжуулах фабрик жилдээ 35 сая тонн хүдэр
боловсруулах, хаягдал булингыг шахах техникийн нөхцөл боломж бүрдэж
байна;

–    Манай мэргэжилтнүүд шинэ урвалжийн судалгааг
тасралтгүй хийж, урвалжийн орц, найрлагыг оновчтой тогтоон
боловсруулснаар зэсийн металл авалтыг 85%-аас 86,5%-д, молибденийн
металл авалтыг 29,4%-аас 46,2%-д хүргэсэн;

–    Ус хангамжийн
системийн өргөх шахуургын станцуудад техникийн шинэчлэл хийж, хуучин
насосуудыг Япон улсын EBARA фирмийн орчин үеийн насосоор сольсноор цэвэр
усыг тээвэрлэхэд хэрэглэх цахилгаан эрчим хүчний хувийн зарцуулалтыг
ихээхэн хэмжээгээр бууруулж чадсан;

–    Дулааны станцад 2,5 МВт
хүчин чадалтай 2 ширхэг турбин-генераторыг суурилуулан цахилгаан ба
дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэж байна. Энэхүү төслийг
хэрэгжүүлснээр жилдээ дунджаар 34 сая кВт цахилгаан эрчим хүч
үйлдвэрлэж, ДЦС-ын үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт 132%-аар 
дээшилж, дулааны өртөг 15% буурч, үүний үр дүнд 3.3 тэрбум төгрөгийн
эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж эхэллээ;

–    Технологийн
тээвэр, уулын технологийн техникүүдэд сансрын хиймэл дагуулын
тусламжтайгаар алсаас хянах диспетчерийн “ВИСТ” системийг нэвтрүүлснээр
ажиллаж байгаа бүх техникт хяналт тавьж, ажлын бүтээмж нэмэгдэн,
жилдээ   400 сая төгрөг хэмнэж байна;

–    “Автотреккер” хиймэл
дагуулын системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн  болон 
түлшний  зарцуулалтад  хяналт  тавьснаар тодорхой хэмжээний хэмнэлт гарч
байна;

–    Технологийн тээврийн хэсэгт парк шинэчлэлийн ажил
эрчимтэй хийгдэж, АНУ-ын CUMMINS мотортой 130 тонны даацтай БелАЗ-75131
маркийн автосамос-валуудыг үйлдвэрлэлд ашигласнаар технологийн тээврийн
зардлыг 4 орчим тэрбум төгрөгөөр бууруулаад байна;

–    Монгол
улсад анх удаа CUMMINS төрлийн хөдөлгүүрийг засварлах, оношлох
төхөөрөмжийг суурилуулж, эзэмшсэнээр жилд 400-аад сая төгрөгийн хэмнэлт
гарсан.

Үйлдвэрийн үндсэн цехүүдийн парк шинэчлэлийн ажлыг сайн
үр дүнтэй хийж  гүйцэтгэж байгаа хэдий ч одоогийн эдийн засгийн хямрал,
үйлдвэрийн санхүүгийн байдлаас шалтгаалан хөгжлийн Концепцид тусгагдсан
мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, хүдэр бутлалтын 4-р шатны
бутлуур суурилуулах, өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, нэмүү өртөг
шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  томоохон ажлууд удааширч байгаа
юм. Ойрын 4 жилд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын урьдчилсан
тооцоогоор нийт 499 сая ам.долл. зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Эрдэнэт
үйлдвэр нь уул уурхайн салбарын сүүлийн 20 жилд Монгол улсын нийгэм,
эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад баялгийг бүтээлцэн, жинтэй
хувь нэмэр оруулсаар ирлээ.

1995-2013 он хүртэлх хугацаанд
Эрдэнэт үйлдвэр нь улсын төвлөрсөн төсөвт нийт 3 их наяд 542 тэрбум
төгрөг төвлөрүүлснээс 1 их наяд 530 тэрбум төгрөгийг зөвхөн үнийн
өсөлтийн албан татвараар төлсөн байна. Энэ хугацаанд дэлхийн зах зээл
дээрх катодын зэсийн үнэ хоёр ч удаа огцом нэмэгдэж байсан нь компанийн
санхүүгийн үйл ажиллагаанд нааштай нөлөө үзүүлж байсныг энд онцлон
тэмдэглэж байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны талаарх зарим чухал үзүүлэлтийг хураангуйлан дараах байдлаар танилцуулж байна. Үүнд:

1.  
 Улсад төлсөн татварын хэмжээ, ажилтны тоо, зах зээл, хөрөнгө оруулалт,
компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын үзүүлэлтүүдээрээ
сүүлийн 10 гаруй жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжийг тэргүүлж байна.

2.  
 2012 оны статистик үзүүлэлтээр Монгол улсын дотоодын нийт
бүтээгдэхүүний 10-аад хувь, экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж
үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 гаруй хувийг тус тус үйлдвэрлэсэн байна.

3.  
 2003 онд улсын төвлөрсөн төсвийн татварын орлогын 6 хувийг  бүрдүүлж 
байсан  бол  2012 оны байдлаар 13 хувь болж нэмэгдсэн байна.

4.  
 2012 оны байдлаар Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймгийн төсвийн 87 хувь,
гадаад худалдааны нийт эргэлтийн 86 хувь, аймгийн аж үйлдвэрийн
бүтээгдэхүүний 91 хувийг тус тус бүрдүүлж байна.

5.    2007
оноос эхлэн нийгмийн хариуцлагатай компанийн хувьд аймаг, орон нутгийн
хөгжил, цэцэглэлтэд зориулж томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.
Тухайлбал: Орхон аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэн, цанын бааз, хиймэл
зүлэг бүхий хөл бөмбөгийн талбай, “Сэлэнгэ” амралтын бааз дахь спорт
цогцолбор, хөгжимт усан оргилуур, бурхан багшийн сэрэг дүр цогцолбор,
Ерөнхий сайд Амарын талбайн тохижилт зэргийг дурьдаж болно.

6.  
 Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө олон улсын жишигт нийцсэн Японы
менежмент бүхий “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төвийг барьж,
барилгын ажлыг нь улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Энэхүү эрүүл мэндийн төвийг байгуулсанаар Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх
Монгол хүний эрүүл мэндийн төлөө хийж байгаа том ажил гэж үзэж байна.

7.  
 Эрдэнэт үйлдвэр нь Монгол улсын геологи, ашигт малтмалын түүхэнд нэгэн
шинэ хуудсыг эхлүүлж, монголын геологийн сор болсон эрдэмтдийн
“Монголын геологи ба ашигт малтмал” найман боть номыг туурьвиж
дуусгасныг ивээн тэтгэж хэвлүүллээ.

 Эрдэнэт үйлдвэр нь байгаль
орчны нөхөн сэргээлтийн санхүүжилтыг өөрийн өртөгт суулган хэрэгжүүлж
байгаа бөгөөд жилдээ дунджаар 300-400 сая төгрөг зарцуулж байна.
Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарах шат дараалсан
арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд цагаан тоосны дэгдэлтийг 50 хувиар
бууруулаад байна. Монгол улсад анх удаа “Мод бүртгэл нөхөн сэргээлтийн
програм”-ыг зохиож, хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ “Сэлэнгэ” амралтын
бааз дээр 20 толгой халиун бугыг өсгөн үржүүлж байна.

Цаашид
үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэс түүхий эдийн бааз хүдрийн
нөөцийг нэмэгдүүлэх, инновацийн тогтолцоог нэвтрүүлэх, зэс хайлах
үйлдвэр барих, уурхайн хаалтын менежментийн бодлогыг боловсруулах зэрэг
чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.

Одоогоор тус үйлдвэр дээр Зэс 
хайлах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж
байгаа бөгөөд Австралийн Ausmelt компанийн TSL технологийг сонгон авч,
Зэс хайлуулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөрсдийн
мэргэшсэн чадварлаг боловсон хүчний оролцоотойгоор хийж гүйцэтгэж
байна.

Эрдэнэт үйлдвэр нь сүүлийн үед уурхайн хаалтын
менежментийн бодлогыг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж, төсөл
боловсруулж байна. Уг төсөлд дараах ажлуудыг зайлшгүй тусгах
шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүнд:

•    Эрдэнэт үйлдвэрийн
эдэлбэр газрын хүрээнд газрын ангиллыг хийж, ангилал тус бүрт тохирох
аргачлалыг ашиглан нөхөн сэргээж, аюулгүй орчин бүрдүүлэх;

•    Аж үйлдвэр, бизнесийн цогцолборыг буй болгох хүрээнд:

–  
 Засвар механикийн заводын үйл ажиллагааг хэвийн хадгалж, Монгол улсын
анхны машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх;

–  
 Хиймэл нуур бий болгож, зуны улиралд усан спортын төв, өвлийн улиралд
өвлийн спорт, аялал жуулчлалын цогцолбор тус тус болгон ашиглах;

–  
 Авто уралдаан, аялал жуулчлалын төвийн бүсийн цогцолбор болгон
хөгжүүлж, азийн томоохон тэмцээнүүдийг зохион явуулах боломж нөхцлийг
бүрдүүлэх;

–    Үйлдвэрийн барилга байгууламжийн үнэлгээ хийх,
хаалтын дараах ашиглалтын хувилбаруудыг боловсруулах (музей, аялал
жуулчлалын цогцолбор тус тус болгон ашиглах);

•    Технологийн
сургуулийг хөгжлийн бодлоготой уялдуулан лаборатори, судалгаа шинжилгээ,
зохион бүтээх, инженерийн зураг төсөл боловсруулах чиглэлээр Монголын
хэмжээний уул уурхай эрдэм шинжилгээний том институт болгон өргөтгөх.

Цаашид
Эрдэнэт үйлдвэр нь Монгол хүний саруул ухаан мэдлэгт суурилан
үйлдвэрийнхээ насжилтыг уртасгахын тулд геологи хайгуулын ажлыг улам
эрчимжүүлж, ажлын цар хүрээг нь өргөтгөж, эрчим хүч, цахилгаан энерги
бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи
нэвтрүүлж, нутагшуулж, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж эх орныхоо хөгжил цэцэглэлд жинтэй хувь нэмэр оруулахаар
итгэл төгс урагшилж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоо ба ирээдүй

Монгол
улсын Уул уурхайн салбарын сүүлийн 20 жилийн хөгжил нь нийгэм, эдийн
засгийн шилжилтийн дараах Монгол Улсын хөгжлийн ирээдүйг зуун зуунаар
тодорхойлох хэтийн төлвийг нээсэн маш сонирхолтой цаг үетэй давхцаж
байгаа юм.

“Эрдэнэт
үйлдвэр” ХХК нь уламжлалт болон шинэлэг олон үйл ажиллагаа явуулж, үр
дүнд хүрч, Монгол улсынхаа хөгжил, байгаль орчны хамгаалал, хүний төлөө
үйл хэрэгт жинтэй хувь нэмрээ оруулж, бусад уул уурхайн компаниудад
үлгэр дууриал боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх Концепцийн зорилт:

–  үйлдвэрт тоног төхөөрөмжийг эрчим хүч, цахилгаан энерги бага
зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи
нэвтрүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2015 оноос жилд 35 сая тн – д
хүргэх нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Үүнд:
   – Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл
   – Бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр бутлалтанд 4-р шатны шинэчлэл
   – Хүдэр тээвэрлэлтэнд мөчлөгт урсгалт технологийн систем нэвтрүүлэх
   – “Эрдэнэтийн-Овоо” ордын Төвийн хэсгийг ашиглах төсөл.

Түүхий эд – хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх

Түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:
– “Эрдэнэтийн-Овоо” ордын Төвийн хэсгийг ашиглах ТЭЗҮ, инженерийн зураг тѳслийг гүйцэтгэж  хүдэр олборлолтыг  явуулж  эхэлсэн.

Баяжуулах фабрикт боловсруулах хүдрийн захын агуулгыг 0,15% болгох
тооцоог хийж, уурхайн ашиглалтын хугацааг 5 жилээр нэмэгдүүлэх
бололцоотойг тогтоосон.
– Одоогийн олборлолт явуулж буй уурхайн хил хязгаарыг өргөтгөх ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгээд байна.

1.Ордын Баруун-Хойд хэсэг дэх +905м-ийн үнэмлэхүй өндөрт ёроолтой өргөтгөсөн уурхайн талбайн хүрээ

2.Ордын Баруун-Хойд хэсэг дэх +1040м-ийн үнэмлэхүй өндөрт ёроолтой  уурхайн талбайн хүрээ

Түүхий эд – хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх

Техник, технологийн шинэчлэл

*
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулалтын 3, 4-р секцүүдийг шинэчлэн
ашиглалтанд хүлээн авснаар секцүүдийн бүтээмж нь жилд 3 сая тонноор
нэмэгдэх боломжтой боллоо.

* Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах
хэсгийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, 2014 онд ашиглалтанд оруулснаар жилд
12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болно.

* Баяжуулах 
фабрикийн  үндсэн  цахилгаан  тоног  төхөөрөмжүүдийн 70 орчим хувийг иж
бүрэн автоматжуулж, хяналт, удирдлагын нэгдсэн системд холбогдлоо.

*
Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд цагт 15000 м3 хүртэл хаягдлыг 80
метрийн өндөрт шахах хүчин чадалтай насосыг ашиглалтанд хүлээн авснаар
баяжуулах фабрик жилд 35 сая тонн хүдэр боловсруулахад, хаягдал булингыг
шахах техникийн нөхцөл боломж бүрдэж байна.

* Шинэ цуглуулагч
урвалжийн судалгаа хийж, урвалжийн найрлагыг оновчтой тогтоон
боловсруулснаар зэсийн  металл авалтыг 85%-аас 86,5%-д, молибденийн
металл авалтыг 29,4%-аас 46,2%-д хүргэсэн.

* Ус хангамжийн
системийн өргөх шахуургын станцуудад техникийн шинэчлэл хийж,  хуучин
насосуудыг  Япон улсын EBARA фирмийн орчин үеийн 11 насосоор сольсноор
цэвэр усыг тээвэрлэхэд хэрэглэх  цахилгаан  эрчим хүчний хувийн
зарцуулалтыг буурууллаа.

* Дулааны станцад 2,5 МВт хүчин чадалтай
2 ширхэг турбин-генераторыг суурилуулан цахилгаан ба дулааны эрчим
хүчийг хослон үйлдвэрлэж байна. Төсөл хэрэгжсэнээр жилдээ дунджаар 34
сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ДЦС-ын үндсэн тоног
төхөөрөмжүүдийн ашиглалт 132%-аар дээшилж, дулааны өртөг  15% буурч, 3.3
тэрбум төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж эхэллээ.

*
Технологийн тээвэр, уулын технологийн техникүүдэд сансрын хиймэл
дагуулын тусламжтайгаар алсаас хянах диспетчерийн “ВИСТ” системийг
нэвтрүүлснээр ажиллаж байгаа бүх техникт хяналт тавьж, ажлын бүтээмж
нэмэгдэн, жилдээ 400 сая төгрөг хэмнэж байна.

* “Автотреккер”
хиймэл дагуулын системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн 
болон  түлшний  зарцуулалтанд  хяналт  тавьснаар тодорхой хэмжээний
хэмнэлт гарч байна.

* Технологийн тээврийн хэсэгт парк
шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж, АНУ-ын CUMMINS мотортой 130 тонны
даацтай БелАЗ-75131 маркийн автосамосвалуудыг үйлдвэрлэлд ашигласнаар
технологийн тээврийн зардлыг 4 орчим тэрбум төгрөгөөр бууруулаад байна.

*
Монгол улсад анх удаа CUMMINS төрлийн хөдөлгүүрийг засварлах, оношлох
төхөөрөмжийг суурилуулж, эзэмшсэнээр жилд 400-аад сая төгрөгийн хэмнэлт
гарч байна.

* Үйлдвэрийн үндсэн цехүүдийн парк шинэчлэлийн ажлыг
үр дүнтэй гүйцэтгэж байгаа хэдий ч одоогийн эдийн засгийн хямрал,
үйлдвэрийн санхүүгийн байдлаас шалтгаалан хөгжлийн Концепцид тусгагдсан
мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, хүдэр бутлалтын 4-р шатны
бутлуур суурилуулах, өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, нэмүү өртөг
шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  зэрэг ажлуудын удааширч байгаа
юм.

* Ойрын 4 жилд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын
урьдчилсан тооцоогоор нийт 499 сая ам.долл. зайлшгүй хэрэгцээтэй байгаа
юм.

* Дэлхийн зах зээл дээрх катодын зэсийн үнэ хоёр ч удаа огцом
нэмэгдэж байсан нь компанийн санхүүгийн үйл ажиллагаанд нааштай нөлөө
үзүүлж байсныг энд онцлон тэмдэглэж байна.

Эрдэнэт
үйлдвэр нь уул уурхайн салбарын сүүлийн 20 жилд Монгол улсын нийгэм,
эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад баялгийг бүтээлцэн, жинтэй
хувь нэмэр оруулсаар ирлээ.

Улсын төвлөрсөн төсөвт төлсөн төлбөр, сая төг.


1995-2013
он хүртэлх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь улсын төвлөрсөн төсөвт
нийт 3 их наяд 542 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 1 их наяд 530 тэрбум
төгрөгийг зөвхөн үнийн өсөлтийн албан татвараар төлсөн нь үүний тод
жишээ юм.

– “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь улсад төлсөн
татварын хэмжээ, ажилтны тоо, зах зээл, хөрөнгө оруулалт, компанийн
нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн үзүүлэлтүүдээрээ 10 гаруй жил
дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжийг тэргүүллээ.

– 2012 оны статистик үзүүлэлтээр:
        –  Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аад хувь
        –  экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувь
        –  аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 гаруй хувийг  тус тус үйлдвэрлэсэн байна.


2003 онд улсын төвлөрсөн төсвийн татварын орлогын 6 хувийг  бүрдүүлж 
байсан  бол  2012 оны байдлаар 13 хувь болж нэмэгдсэн байна.

– 2012 оны байдлаар Эрдэнэт үйлдвэр нь
        –  Орхон аймгийн төсвийн 87 хувь
        –  орон нутгийн гадаад худалдааны нийт эргэлтийн 86 хувь
        –  аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 91 хувийг бүрдүүлж байна.


2007
оноос эхлэн нийгмийн хариуцлагатай компанийн хувьд аймаг, орон
нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд зориулж томоохон хөрөнгө оруулалт хийгээд
байна. Тухайлбал: цанын бааз, хиймэл зүлэг бүхий хөл бөмбөгийн талбай,
“Сэлэнгэ” амралтын бааз дахь спорт цогцолбор, хөгжимт усан оргилуур,
цэнгэлдэх хүрээлэн, бурхан багшийн сэрэг дүр цогцолбор, Ерөнхий сайд
Амарын талбайн тохижилт  зэргийг дурьдаж болно.

Монголчуудынхаа
эрүүл мэндийн төлөө олон улсын жишигт нийцсэн Японы менежмент бүхий
“Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төвийг барьж, барилгын ажлыг нь
улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Энэхүү эрүүл мэндийн
төвийг байгуулсанаар Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх Монгол хүний эрүүл
мэндийн төлөө хийж байгаа том ажил гэж үзэж байна.

“Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийн Технологийн сургууль, “Оюутолгой” компанитай хамтран
ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Оюутолгой” компанийн ирээдүйн хүний
нөөцийг Технологийн сургууль бэлтгэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК
нь Монгол улсын геологи, ашигт малтмалын түүхэнд нэгэн шинэ хуудсыг
эхлүүлж, монголын геологийн сор болсон эрдэмтэдийн “Монголын геологи ба
ашигт малтмал” найман боть номыг туурьвиж дуусгасныг ивээн  тэтгэж
хэвлүүллээ.

– “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь байгаль орчны нөхөн
сэргээлтийн санхүүжилтийг өөрийн өртөгт суулган хэрэгжүүлж байгаа бөгөөд
жилдээ дунджаар 300 – 400 сая төгрөг зарцуулж байна.


Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарах шат дараалсан
арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд цагаан тоосны дэгдэлтийг 50 хувиар
бууруулаад байна.

– Монгол улсад анх удаа “Мод бүртгэл нөхөн сэргээлтийн програм”-ыг зохиож хэрэгжүүлж байна.

– “Сэлэнгэ” амралтын бааз дээр 20 толгой халиун бугыг өсгөн үржүүлж байна.

*
Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэс түүхий эдийн бааз хүдрийн
нөөцийг нэмэгдүүлэх, инновацийн тогтолцоог нэвтрүүлэх, зэс хайлах
үйлдвэр барих, уурхайн хаалтын менежментийн бодлогыг боловсруулах зэрэг
чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.

* Зэс  хайлах үйлдвэрийн
ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд
Австралийн Ausmelt компанийн TSL технологийг сонгон авч, Зэс хайлуулах
үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөрсдийн мэргэшсэн
чадварлаг боловсон хүчний оролцоотойгоор хийж гүйцэтгэж байна.

Эрдэнэт
үйлдвэр нь сүүлийн үед уурхайн хаалтын менежментийн бодлогыг
боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж, төсөл боловсруулж байна. Уг
төсөлд дараах ажлуудыг зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Үүнд:
1. Эрдэнэт
үйлдвэрийн эдэлбэр газрын хүрээнд газрын ангиллыг хийж, ангилал тус
бүрт тохирох аргачлалыг ашиглан нөхөн сэргээж, аюулгүй орчин бүрдүүлэх;

2. Аж үйлдвэр, бизнесийн цогцолборыг буй болгох хүрээнд:


Засвар механикийн заводын үйл ажиллагааг хэвийн хадгалж, Монгол улсын
анхны машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх;


Хиймэл нуур бий болгож, зуны улиралд усан спортын төв, өвлийн улиралд
өвлийн спорт, аялал жуулчлалын цогцолбор тус тус болгон ашиглах;


Авто уралдаан, аялал жуулчлалын төвийн бүсийн цогцолбор болгон
хөгжүүлж, азийн томоохон тэмцээнүүдийг зохион явуулах боломж нөхцлийг
бүрдүүлэх;

– Үйлдвэрийн барилга байгууламжийн үнэлгээ хийх,
хаалтын дараах ашиглалтын хувилбаруудыг боловсруулах (музей, аялал
жуулчлалын цогцолбор тус тус болгон ашиглах);

3. Технологийн
сургуулийг хөгжлийн бодлоготой уялдуулан лаборатори, судалгаа
шинжилгээ, зохион бүтээх, инженерийн зураг төсөл боловсруулах чиглэлээр
Монголын хэмжээний уул уурхай эрдэм шинжилгээний том институт болгон
өргөтгөх.

– Цаашид Эрдэнэт үйлдвэр нь Монгол хүний саруул ухаан
мэдлэгт суурилан үйлдвэрийнхээ насжилтыг уртасгахын тулд геологи
хайгуулын ажлыг улам эрчимжүүлж, ажлын цар хүрээг нь өргөтгөж, эрчим
хүч, цахилгаан энерги бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн
шинэ техник технологи нэвтрүүлж, нутагшуулж, улмаар нэмүү өртөг шингэсэн
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эх орныхоо хөгжил цэцэглэлд жинтэй хувь
нэмэр оруулахаар итгэл төгс урагшилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж