Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

via National
Geography of Mongolia


Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Мөч харьцангуй
урт зэгзгэр, тавхай том. Биеийн урт 73-106 см, сүүлний урт 10-24 см, чихний урт
7.5-9.9 см. Биеийн жин 9-21 кг. Зүс саарал, ухаагаас шаравтар толботой. Чихний
үзүүрт 4-7 см урт шовх хар цацаг үстэй. Сүүл богино үзүүр нь хар. Шанаанаас
унжсан “хууз” маягийн урт үстэй. Ороо нийллэг хавар 3-4-р сард болно. Хээл тээх
хугацаа дунджаар 69 хоног. Эм шилүүс 2-3 ногуул төрүүлнэ. . Байгальд 17-24 жил
хүртэл наслана. Хээрийн хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь
цөлийн хадат уулсаар тохиолдоно.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж