
Манай аймагт нээгдээд удаагүй шингэрүүлсэн хийн түлш түгээх станц баталгаажуулалтын гэрчилгээ авах болзолыг хангасан байна. Тус станцад баталгаажуулалт хийх ажил 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилжээ. Аймгийн стандартчилал хэмжил зүйн хэлтэс дээрх шалгалтыг жилд 2 удаа буюу дөрөв, аравдугаар саруудад тогтмол явуулдаг юм байна.
Эх сурвалж: www.erdenet.mn