Ханхүү, Бон Жови, Тейлортой үдэш

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Ханхүү, Бон Жови, Тейлортой үдэш

Английн Лондон хотын Кенсингтон ордонд өчигдөр /ХI.26/ өндөр зэрэглэлийн хандивийн арга хэмжээ зохион байгуулагджээ. “Winter Whites Gala” нэртэй хандивийн арга хэмжээнд Их Британийн хааны удмынхан, бизнесменүүд, урлаг соёлын алдартнууд оролцсон байна. Мөн энэ үеэр олны анхаарлыг татсан нэгэн тоглолт болсон нь Кембрижийн гүн, ханхүү Харри, кантри дуучин Тейлор Свифт болон Бон Жови нартай хоршин "Livin" on a Prayer" дууг акустик хувилбараар дуулсан явдал байв. Хандивийн арга хэмжээнд 600 зочин уригдсан байсан бөгөөд тэд бүгд сонирхолтой гурвалын хоршилыг шимтэн үзжээ.

Түүнчлэн хандивийн арга хэмээний үеэр Жеймс Блант, рэппэр Тайни Темпа нар ая дуугаа өргөсөн байна.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж