Омголон залуу насандаа би хайртай

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Омголон залуу насандаа би хайртай

Ахас, дээдсийн
сургаалийг, анхаарч сонсолгүй өнгөрөөгөөд
Алдаж эндсэн хойно нь ухаарч ойлгодог залуу нас минь
Айлын хүүхдүүдтэй нийлж гэртээ хонолгүй сэлгүүцээд
Амсхийх нойргүй хонуулсан ижийгээсээ өршөөл гуйгаагүй нас минь

Аавын сайхан охиныг өөрт минь дурласных нь төлөө
Анд нөхдийнхөө дунд шоглоом болгож шийтгэсэн тэнэг нас минь
Ангийн журнал дээр алтан тавыг өөртөөн зориулан сийлчихээд
Алган боовоор шагнуулахдаа хаширч үзээгүй жаахан нас минь

Халаас тэмтрэх хэдхэн
зоосны бараа үгүй ч
Хөөрхөн охиныг болзоонд урихаас эмээгээгүй зүрхтэй нас минь
Үзэсгэлэнт охидыг нулимсаар нь үдүүлэн орхихдоо
Өөр нэгний сайхныг нь биширч дурлаж явсан бодлогогүй нас минь

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж