Нийтийн дууны “Ханхүү” гэж цоллогддог гавьяат жүжигчин С.Жавхлан тоглолтоо хийхээр зэхжээ. Тэрээр өмнө нь хийсэн тоглолт бүрийнхээ дундуур лекц уншиж өөрийн фенүүдийн урмыг нилээдгүй хугацаанд хугалсан. Тэгвэл тэрээр бие даасан тоглолтоо хийхээр болжээ. С.Жавхлан маргааш Бөхийн өргөөний хажууд орших “Хөх нуруут” ресторанд 11:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Саяхан л “Mobicom”-той зохиогчийн эрхийн асуудлаар шүүхдэлцээд завгүй байсан ханхүү тоглолтоо хийхээр аль хэдийнээ бэлэн болсон бололтой.
Э.ТЭКҮ