Шинжлэх ухааны ажилтны баярыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны ажилтны баярыг тэмдэглэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран маргааш “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажээ. Эхний арга хэмжээ буюу оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулах ёслол 12:00 цагт БШУЯ-ны 401 тоотод болох бол 13:30 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэл, ёслолын нэгдсэн арга хэмжээ болох ажээ. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого” сэдвээр илтгэл тавина. Мөн академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналуудыг шалгарсан эрдэмтдэд гардуулах ажээ. Уг арга хэмжээ шинжлэх ухаанд мэдлэг оюунаа зориулж буй бүх ажилтан, эрдэмтэн, багш, оуютнуудад нээлттэй юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж