Алиша Кийс Филиппинд очжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Алиша Кийс Филиппинд очжээ

Грэммийн шагналт дуучин Алиша Кийс Филиппиний нийслэлд тоглолт хийхийнхээ ялдамд Хайян далайн хүчит хар салхинд ниргүүлсэн филиппинчүүдэд сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлжээ. Алиша Кийс Филиппиний нийслэл Манила хотод орших агаарын баазад зочлон далайн хар шуурганы гамшигт орон гэрээ алдан дайжсан олон зуун дүрвэгчидтэй уулзсан байна. Тэрээр зовж зүдэрсэн филиппинчүүдтэй цаг гучин минутын хугацаанд ярилцан гуниг, харууслыг нь хуваалцжээ.

Манила хотод орших Вилламор агаарын баазад далайн хар шуурганы гамшигт өртсөн зүүн зүгийн Самар, Лейте мужийн оршин суугчдыг “C-130” онгоцоор зөөвөрлөн авчраад байгаа аж.

“R&B” дуучин Алиша Кийс өчигдөр /ХI.25/ Филиппиний нийслэл Манила хотын далайн эрэгт орших “MOA Arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж