Пакистанчууд НАТО-гийнхны замыг хаав

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Пакистанчууд НАТО-гийнхны замыг хаав

АНУ-ын нисгэгчгүй онгоцны агаарын дайралтыг эсэргүүцсэн Пакистаны идэвхитнүүд Афганистан руу хүрэх НАТО-гийн цэргийн гол замыг хаан жагсаал хийжээ. Жагсагчид Пакистаны баруун хойд хэсгийн хилийн Хайбер Пахтунхва мужаас Афганистан руу ачаа бараа зөөвөрлөдөг НАТО-гийн цэргийн гол замыг хаан зогссон аж.

Идэвхитнүүдийн жагсаалыг тэргүүлэгч Пакистаны сөрөг хүчний улстөрч Имран Ханы мэдээлснээр тэд АНУ тус улсын баруун хойд хэсэгт хийж буй агаарын дайралтаа зогсоох хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр байна гэдгээ мэдэгдсэн байна. Хүний эрхийн байгууллагуудын зүгээс АНУ нь Талибан зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхийн тулд явуулж буй олон тооны агаарын дайралт Пакистаны энгийн иргэд амь үрэгдэж буйд шүүмжлэлтэй ханддаг юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж