Дэлхий дахин түүний төлөө залбирч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Дэлхий дахин түүний төлөө залбирч эхэллээ

-ЭМЧ НАР ТҮҮНИЙГ ДЭЭД ТАЛ НЬ ГУРВАН ЖИЛИЙН НАСТАЙ ХЭМЭЭН ТОДОРХОЙЛСОН-

Гурав хүрэхгүй сарын дотор гурван шагнал хүртээд буй жү­жигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элч Анжелина Жоли гэр бүлтэйгээ цаг, хором бүрийг өнгөрөөж бай­на. Тэрбээр эрүүл мэндийн байдал­даа эвлэрсэн бололтой амьдралын­хаа эцсийн мөчийг гэрийнхэн­тэй­гээ дэлхийн өнцөг булан бүрт өнгөрөөж байна. Эмч нар түү­нийг дээд тал нь гурван жил амьд явна гэсэн хатуу бөгөөд бодит үнэ­нийг дэлгэсэн. Түүний нөхөр Брэд Питт ч хайрт гэргийнхээ хамт аз жаргалтай гэр бүлийн ха­луун дулаан уур амьсгалаар өг­лөө бүрийг угтаж байна.

Өнгөрсөн есдүгээр сард тэр­бээр Академийн дээд шагналын эзэн болсон. Энэ нь сайн ду­рын болон хүмүүнлэгийн үйлсэд хувьтай нэмэр оруулсан, хүмүүн­лэгийн үйлс бүтээсэн уран бү­тээлчдэд зориулан олгодог шаг­нал билээ. Анжелина Жоли энэ шагналыг энэ оны нэгдүгээр сард Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хэйгтэй хамт Бүгд Найрамдах Ардчилсан Конго ул­сад хүмүүнлэгийн аян өрнүүлж, ядуурал, өлсгөлөнтэй тэмцсэн учраас хүртсэн юм. Мөн тэрбээр өөрийн НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элчийн хүрээнд Тайланд, Кени, Судан, Шри-Ланка, Эквадор, Йордан, Косово, Ангол зэрэг дэлхийн өнцөг булан бүрт ажилсан билээ. Дээрх шагнал авах үед түүнийг удахгүй “Хершолтын шагнал” хүртэж магадгүй талаар хэвлэ­лүүд онцолж байсан. “Хершол­тын шагнал” нь 1956 оноос хойш жил бүр шагналтнуудаа тодруул­саар ирсэн. Анжелина 2000 онд өөрийн бүтээсэн туслах дүрээр уг шагналын эзэн болж байсан бөгөөд хэрэв дахин авах юм бол 36 дахь шагналын эзнээр тодрох аж.

Харин энэ сарын 18-ны өдөр түүний энгэрийг “Хершолтын шагнал”-аар мялаасан баярт үйл явдал болсон юм. Түүнийг кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна хүмүүнлэгийн үйлсээ үнэлүүлж буй шагнал гэдгийг хэвлэлүүд онцолсоор байна. Шагнал гардуулах ёсло­лын ажиллагаан дээр Анжелина нөхөр болон ууган хүүгийн хамт хүрэлцэн ирсэн юм. “Хершол­тын шагнал”-ыг олгодог эрхмүүд Анжелинаг НҮБ-тай сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж, хамгийн хүнд хэцүү газруудад өөрийн биеэр очиж, сайн дурын хүмүүнлэгийн үйлс хийж байс­ныг давхар үнэлэн энэхүү шагна­лыг олгох болсон талаар ёсло­лын ажиллагааны үеэр мэдэгдэв. Найруулагч Жорж Лукас “Тэр бол гайхалтай хүчтэй, эр зоригтой­гоос гадна хүний хамгийн сайн чанарыг нэг дор цогцолж чадсан эмэгтэй. Түүнийг энэ шагналыг авсанд би баяртай байгаа” хэмээн шагналыг олгохдоо хэлсэн юм.

Анжелина энэхүү шагналын авсаныхаа дараа гэр бүлийнхэн­дээ болон ээжийнхээ талаар товч­хон хэдэн өгүүлбэр хэлсэн юм. Тэрбээр “Ээж гэж хэлүү­лэх үнэхээр гайхамшигтай. Энэ үгний ард маш олон сайхан зүйл нэр дор багтдаг гэж би боддог. “Ээж”. Та сэтгэл дотроо энэ үгийг давтаад хэлээд үзээрэй. Үнэхээр ээж гэж дуудуулдаг бүх эмэг­тэйчүүд гайхалтай хүмүүс. Би хүүхдүүдээрээ ээж гэж дуудуулах бүртээ аз жаргалыг мэдэрдэг” хэмээжээ. Мөн үргэлжлүүлэн “Энэ ертөнцөд анх мэндлээд би зөв­хөн өөрийнхөө амьдрал, өөрийн зовлон зүдгүүрийг л боддог байж. Улмаар дэлхий ертөнцөөр аялж, дайны хөлд гэр оронгүй болсон, хайртай хүнээ алдсан, өлсөж цангасан, даарч хөрсөн хүмүү­сийг өрөвдсөн. Харин эсрэгээрээ амьдарч байгаа хүмүүс азтай” хэмээн нулимс дусгажээ.

Ийнхүү түүний талаар дэл­хийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд өнгөрсөн долоо хоног бичиж, онцолсон. Нөхөр Брэд Питт ч түүнд маш их хайртайгаа “Хү­мүүс” сэтгүүлд өгсөн ярилцлага­даа өгүүлсэн. Гэр бүлийн аз жар­гал хамт байхад л мэдрэгддэг талаар сэтгэгдэлээ илэрхийлжээ.

Гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барих дуртай Анжелина нө­хөртөө хүрхрээ бэлэглэсэн та­лаар “Hollywood box” мэ­дээл­сэн. Анжелина Жоли өн­гөр­сөн жилд хэд хэдэн газар ху­далдан авсан. Тэрбээр АНУ-ын Калифорни мужид эргэн той­рон нь хүрхрээгээр хүрээлэгдсэн нэ­гэн газрыг нөхөртөө бэлэг­лэ­сэн удаатай. Харин Брэд Пит­тийн хувьд өөрийн гэр орноо уран баримал, сонин хачин заг­вар дизайнаар тохижуулах хоб­би­той. Түүнд бэлэглэсэн эхнэ­рийнх нь хүрхрээ ихэд таалагдсан бө­гөөд ойрын хугацаанд хүрх­рээг тохижуулах ажилд орно гэд­гээ илэрхийлсэн аж. Тэдний гэр бүр удахгүй хүүхэдтэй болж ма­гад­гүй талаар Анжелина “Шинэ онд шинэ хүүхэдтэй, шинэ орон зай бий болохыг би үгүйс­гэх­гүй” хэмээжээ.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС  ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж