
Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны 89 жилийн ойн баярын өдөр Төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 31 төрийн албан хаагч Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөлөө.
Г.ЭНХЦЭЦЭГ