“Өндөр өсгийт”-тэй шоу болно

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

“Өндөр өсгийт”-тэй шоу болно

Өндөр зэрэглэлийн эрхмүүдэд зориулсан шоу ар араасаа зохиогдсоор. Энэ удаа “Brix” шөнийн клубт “High heel VIP” парти болох гэж буй. Арваннэгдүгээр сарын 30-нд 01:00 цагаас “Dumond” гутлын брэнд нээлтээ хийснийг тохиолдуулан зохион байгуулах партид Монголын нийгэм, улс төр, урлаг гээд бүх л салбарын лидер эмэгтэйчүүд оролцох гэнэ лээ. Одоогоор зочдын урилга тараагдсан байгаа бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс 30 мянган төгрөгийн тасалбар худалдан авч орж болох ажээ. Шоуны үеэр өндөр өсгийт дээр бүжиглэдэг залуус өөрсдийн сонирхолтой бүжгийг толилуулах гэнэ. Дашрамд сануулахад, эмэгтэйчүүд эл партид заавал өндөр өсгийттэй ирэхээ мартав аа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж