Ж.Батзандан дошгин байна

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан дошгин байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн өвөл улс төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан билээ. Уг төсөлд улс төрийн өндөр албан тушаалтан нь гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авах, гадаадын банкинд данстай байх, зээлтэй байхыг хориглосны зэрэгцээ гадаад эхнэр, нөхөртэй бол түүнийгээ Монгол Улсын харьяат болгуулж бүртгүүлсэн байх ёстой гэх мэтчлэн тодорхой заалт тусгаад байсан юм. Бараг жил орчмын дараа УИХ-ын босгоор давж ирсэн уг хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн ч гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан нь санаачлагч гишүүнийг цухлыг бараад байна.

Гэхдээ найдвар тасарч болохгүй, байнгын хорооноос дэмжлэг авалгүй унасан төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжигдээд босоод ирдэг тохиолдол бий тул зоригоо чангалаад зүтгэхэд Ж.Батзандан гишүүний талд гар өргөн кноп дарах гишүүн олон болох ч юм билүү, хэн мэдлээ дээ. Зүтгээд бай гэж Шархүүгийн зүгээс зөвлөх байна.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж