Өнөөдөр манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл байнга өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж хүрэлцэхгүйгээс хойд, урд хоёр хөршөөсөө эрчим хүч импортолж байгаа ажээ. Сүүлийн гурван жилд зөвхөн ОХУ-аас аьсан эрчим хүчний хэмжээ гурав дахин нэмэгд сэн бол тус улсад төлсөн валют бүүр долоо дахин өссөн гэж Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуур хэлж байна. Тиймээс улс орон даяар хомсдол нүүрлэсэн гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэдгийг тэрбээр онцоллоо. Гэвч энэ бол анхны тохиолдол бас биш гэнэ. 1980-аад оны эхэн үед нүүрлэсэн эрчим хүчний хомсдол гурван жил үргэлжилсэн бол ерээд оны үеийнх зургаан жилийг туулж байж сэргэсэн гэх. Харин энэ удаагийн хомсдол одоогийн эх үүсвэрээ өргөтгөн, шинэчлэл хийтэл үргэлжлэх болно гэсэн таамаг байгаа гэнэ. Ингээд тооцвол тавдугаар цахилгаан станц баригдаж дуустал хомсдлыг хэрхэн давах талаар бодохоос аргагүй гэдгийг эрчим хүчнийхэн хэлж байна.
Ийн эрчим хүч хомсдоход нөлөөлсөн шалтгааны эхэнд төр засгийн дэмжлэг үгүйлэгдэж байгааг дурдаж байна. Барилга, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарыг дэмжихдээ гар татдаггүй хэр нь эрчим хүчинд огтхон ч мөнгө зарахгүй, дээр нь үнийг чөлөөлөөгүйгээс ийм байдалд хүрсэн гэдгийг өнөөдрийн уулзалтад оролцогчид хэлж байлаа.