Харвардын эрүүл мэндийн их сургуулийн 100 жилийн ойн баяр арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Бостон хотод болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд дэлхийн эрүүл мэндийн салбарт амжилт гаргасан хүмүүсийг шагналж урамшуулжээ. 100 жилийн ойн ёслолд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Норвег улсын ерөнхийлөгч сайд асан Харлем Брунтленд оролцсон юм. Харин ирээдүйн манлайгч шагналаар Билл Клинтоны охин Челси Клинтон шагнуулав.
Уг дэлхийн томоохон арга хэмжээнд Монгол охин оролцлоо. “Бостонд тодорсон Монгол авьяас Б.Уянга” эх орныхоо нэрийг гаргасаар байгаагийн илрэл нь энэ юм. Тэрээр энэхүү арга хэмжээнд “The Rhytm of Universe” хамтлагтай хамтран өөрийнхөө улсын нэрийг дахин цуурайтуулаад амжлаа. Мөн монголчуудын төдий л сайн мэдэхгүй авьяаслаг бүсгүй өөрийн бие даасан цомгоо гаргахаар шаргуу ажиллаад байгаа бөгөөд тун удахгүй түүний цомог худалдаанд гарах гэнэ.