Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнолын цом” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан юм. Тус наадмын II шатанд 22 яруу найрагч шалгаран үлдээд байснаас Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Харин удаах байруудад Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарчээ.
Дашрамд сонирхуулахад, яруу найрагч П.Нямлхагва тус наадамд ноднин жил түрүүлж байсан бол Л.Ганзул мөн шагналт байранд шалгарч байсан юм.
Д.БҮҮВЭЙ