Майли Сайрус сүйн бөгжөө алджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Майли Сайрус сүйн бөгжөө алджээ

Дуучин Майли Сайрус өнгөрсөн баасан гаригт 21 насныхаа төрсөн өдрийг найзуудтай доргио тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэвч маргааш нь /ХI.24/ Майлигийн гэрт хулгай орж, 100 мянган ам.долларын үнэ хүрэх үнэт эдлэл, цүнх зэргийг нь хуу хаман авч одсон байна. Алдсан хүн арван тамтай гэж Майли Сайрус цагдаа сэргийлэх гээд тун завгүй байгаа бөгөөд хамгийн гол нь хулгайд алдсан эд зүйлсийн дунд экс сүйт залуу Лиам Хемсвортын түүнд санал тавьж байсан бөгж байгаа аж. Хэрэг явдал баасан гаригийн үдэд Майлиг эзгүй байх үеэр болсон бөгөөд ойр орчим нь хяналтын камер ихтэй тул хулгайчийг барих нь цаг хугацааны асуудал гэнэ.

Майли Сайрус жүжигчин Стив Кэрелл, рэппэр Дидди нартай хөрш амьдардаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж