“Түмэн амгалан” хотхоны гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

“Түмэн амгалан” хотхоны гэрээнд гарын үсэг зурлаа

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Түмэн амгалан” хотхоныг барихаар болж, “Гранд лайн” компани, Туркийн “216 Yapi” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Одоогоос жил гаруйн өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Энэхүү төслийн хүрээнд 3000 айлын орон сууц, 2300 граж бүхий хороолол барихаар төлөвлөжээ. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад үндэсний 30 гаруй компани өрсөлдөж, долоон байршил дээр 11 компани шалгарч байсан юм.

“Гранд лайн” компани эдгээр компанийн нэг бөгөөд Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэдийн сонгон шалгаруулсан тус компани оршин суугчидтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр “Түмэн амгалан” хэмээх цогцолбор хотхоныг бүтээн байгуулах ажилдаа ороод байгаа юм.

Хамтын ажиллагаанд гэрээнд гарын үсэг зурах ёслолд БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Мурат Карагоз болон “216 YAPI” ХХК-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Билэнт Дүндари, “Түмэн Амгалан” төслийн Монголын талын төлөөлөгч болох “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар болон бусад албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцсон байна.

“Түмэн амгалан” төсөл нь нийт 3000 айлын орон сууцтай, 2300 граш бүхий хотхоныг Герман чанар, Турк стандартаар бүтээн цогцлоох юм. Турк улс нь барилгын салбар дахь хөгжил болон төсөл, хөрөнгө оруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг бол барилгын материалын экспортоороо дэлхийд тэргүүлэгч орон юм.


Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж