
Уулзалтын vеэр Ерєнхий прокурор Д.Дорлигжав прокурорын байгууллагын талаар баримталж буй бодлого, эрх зvйн шинэтгэлийн хvрээнд хийхээр тєлєвлєж буй алхмуудынхаа талаар болон эх газрын эрх зvйн уламжлалт тогтолцоог чиг баримжаагаа болгон ажиллаж, хуулийн байгууллагуудын чиг vvрэг, тогтолцоонд бvтцийн єєрчлєлт хийх асуудлаар хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсний зэрэгцээ цаашид прокурор, мєрдєн байцаагч нарын хэрэг мєрдєх, хяналт тавих арга барилд зарчмын єєрчлєлт хийх шаардлагатай байгааг дурьдав.
Эрх зvйн шинэтгэлийн хvрээнд прокуроруудын мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлvvлэх, улмаар эрх зvйн тогтолцоо єндєр хєгжсєн орны туршлагаас суралцуулах зорилготой байгаагаа дурьдаад, дээрх зорилтуудыг хэрэгжvvлэх арга замын талаар тэдэнтэй санал бодлоо хуваалцсан байна.
ХБНГУ-аас Монгол улсад боловсролын болон эрх зvйн чиглэлээр хэрэгжvvлж буй дээрх тєслvvдийн удирдлагуудын зvгээс Ерєнхий прокурорын тавьж буй саналыг хvлээн авч тус тусын чиглэлээр дэмжин, тодорхой арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлэх болно гэдгээ илэрхийлсэн байна.
Б.Энхмандах