
Уг төхөөрөмж нь тусгай мэдрэгч бүхий гадаргуутай, гар утас шиг авсаархан хэмжээтэй, та тодорхойлохыг хүссэн булчин дээрээ тавьж уншуулахад маш нарийн үзүүлэлтүүдийг гаргаж өгнө.
Өдөр бүрийн үзүүлэлтүүдээ Bluetooth-ээр интернэтэд холбогдон хадгалж, график хэлбэрээр харж болно. Ингэснээр та өөрийн булчингууддаа ямархуу өөрчлөлт орж байгааг төвөггүй мэдэж, дасгал сургуулалтынхаа төлөвлөгөөг боловсруулж болох юм.
Уг төхөөрөмжийн үнэ нь 109 ам.доллар.
Т.БИЛГҮҮН