Тавантолгойн цахилгаан станцын төсөл нэг алхамаар урагшлав

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Тавантолгойн цахилгаан станцын төсөл нэг алхамаар урагшлав

Тавантолгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд шаардагдаж байгаа тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооныхон хуралдсан байна. Уг хурлаар  төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэрийг гаргажээ.  Хуралд  төслийн удирдагч М.Энхсайхан оролцож,  Тавантолгой цахилгаан станцын ажлын явцийн талаар танилцуулсан байна.  Төслийг яаравчлахийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлыг бодлогоор дэмжих үүднээс Тавантолгой цахилгаан станцын төсөлд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох ёстой гэдэг дээр зохицуулах хорооныхон санал нэгджээ. Тусгай зөвшөөрлүүдийг олгосноор Тавантолгой цахилгаан станц барих төсөл нэг алхамаар урагшилжээ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж