
Владимир Кличко IBF/Олон улсын боксын холбоо/-ын дэлхийн аваргын цом, WBO/Бүх дэлхийн боксын байгууллага/-ын аваргын цомын эзэн. Поветкины хувьд IBF-ын цомыг авах хамгийн их магадлалтай хүнээр тодорсон.
2008 оны нэгдүгээр сард Поветкин Америкийн боксчин Эдди Чемберсийг хожсоноор IBF-ын бүсийн төлөө нэр дэвшсэн. Тэрбээр 2008 оны сүүлээр Кличкотой тулалдах байсан ч бэртлээс болж хойшлуулсан. 2010 оны нэгдүгээр сард Поветкины промоутер Владимир Хрюнов Кличкотой хийх тулааны яриа хэлэлцээгээ түр зогсоосон гэж мэдэгдэж байлаа. Поветкин дараагийн тулаанаа 2010 оны гуравдугаар сарын 13-нд Берлинд Мексикийн боксчин Хавер Моротой хийх бол Кличко гуравдугаар сарын 20-нд Дюссельдорф хотод цолоо хамгаалах тоглолтыг Америкийн Чемберстэй хийнэ. Чемберс нь WBO-ын бүсийн аваргад нэр дэвшиж буй юм.
Л.Золбаяр