Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Аймшигт мөчит”

Германы “Гео” сэтгүүлд Монголын талаар гарч байсан материалуудаас түүрвэрлэн бэлтгэв. Энд цаг хугацааг харгалзалгүйгээр та бүхэнд энэ материалыг танилцуулж байна.

Онгоц улам дээш мацна. Эсгийгээр давхарлан бүрэгдсэн малчдын гэр тэр дор жижиг цагаан цэг болон харагдах нь асар том хивсэн дээр чихэр асгасан мэт…
Чингис хааны үеэс энэ оронд Улаан­баатараас өөр өөрчлөгдсөн зүйл маш бага. Багагүй зүйл үз­сэн Монголын нисэх компанийн “Антонов” алс тэртээх үеэс нисээд ир­сэн ч юм шиг. Зүүн талын хөдөл­гүүр нь замын турш хачин дуугаргаад бүгдэд л мөнхрөх тухай бодол аргагүйн эрхэнд орж ирээд нэг л түгшүүртэй. Онгоц дулаалгагүй, “үлэг гүрвэлд” зочлохоор холын замд гарсан немц сэтгүүлч Уве Георге халуун зунаар үстэй дээлтэй монголчуудын туршлагатайг үнэлэхээс өөр аргагүй. Агаарт маш хүйтэн!
Нөмөрсөн ногоон тал дуртай дургүй Төв Азийн агуу их говиор аажим аажим солигдоно. Говь гэх энэ нэрэнд бидний хүүхэд ахуй цагийн зөгнөл ба нууц цугларчээ. Эрмэг жуучлагчдын аян, сураггүй болсон жингийн цуваа, Пржевальскийн гэж нэрлэгдсэн хулангийн сүрэг… Өнөө­дөр ч энэ хязгаар өмнөхийн адил судлагдаагүй, олон шинэ, ер бусын нээлтээрээ Иван Ефремовын үзгээр дахин дахин бичигдэн алдарших хувьтай ажээ.
Цөл, говийн шилмэл өнгийг ямар ч усан будгаар дүрслэхээргүй санагдана. Саарал өнгө шараар солигдон номин ногоон өнгөөр чимэглэгдэнэ. Зэвийн улаан шаргал өнгөөр элс, тоос тэдэнтэй холилдох аж…
Уве Георгийн нэгдэн нийлсэн экспедици их говийн хаяанд бай­гаа гэр байшингаас  бүрэлдсэн Далан­задгад хүрэхээр замд гарсан юм. Бурханд мартагдсан энэ сууринд зундаа 50 градус хүртэл хална. Өвөл нь хасах 40 хүртэл хүйтэрдэг гэнэ. Оршин суугчид халуун гэрээсээ толгой цухуйхгүй цагийг өнгөрөөнө. Энд балар эртний үлэг гүрвэлийн малтлаг хийх зорилготой хамтарсан экспедицийн бааз байгаа. Тээр жил энэ экспедицийг Гамбургийн их сургуулийн  профессор Геро Хил­ль­мерын удирдлагаар хийж, үлэг гүрвэлийн малтлагыг ашигтай биз­нес болгож чадсан, лууны шинэ үеийн “анчдын” төлөөлөгч Андреас Гур түүнийг зохион байгуулсан юм. Германы эрдэмтэдтэй хамт Улаан­баатарын палеонтологийн музейн захи­рал Цогбаатар тэргүүтэй монгол палеонтлогчид явалцсан билээ.
Ачаа Улаанбаатараас, шатахуун бүр Эрхүүгээс төмөр замаар тээвэр­лэгдсэн байв. Тээврийн хэрэгсэл иртэл эрдэмтэд говьтойгоо танилцаж байлаа. Зургадугаар сард Газар дэлхий ногоорон, зэрлэг мангир ба шүхэрт ургамал тэнгэрийн өнгөөр цэнхэртэн харагдана. Лагерийн ойрол­цоо дэлхийд бараг үзэгдэхээ больсон тогорууны төрөл тоодог ба зэрлэг адуу хулан тахийн сүрэг идээшлэнэ. Цөлийн захаар улам цаашилсаар эрдэмтэд шатлан бүрэлд­сэн ууланд хүрч ирэв. Уулнаас хийс­вэр уран барималчийн бүтээл гэхээр он цагийн салхинд идэгдэн сонин хачин хэлбэр дүрсийг олсон гуу жалгатай зураглал нүд булаана. Энэ зэрлэг газрыг Баян Заг гэж нэрлэх ба эрт дээр цагаас үүсэн тогтжээ.
…Нью-Йоркийн Байгалийн түү­­­­хийн музейн экспедици ирсэн 1922 онд энэ түүх болжээ. Түүний удирдагч Рой Чепмэн Эндрю эндээс л хүн төрөлхтөний элэнц хуланцын ул мөрийг олно гэсэн бодолтой байсан гэх. Тэр жилүүдэд тэр цэгийг хайгч нар их байжээ. Гэтэл тэд Баян загаас огт өөр яс оллоо…
Хэдэн зуун сая жилээр хадга­лагдан үлдсэн хоёр үлэг гүрвэлийн тэмцэлдээний зураглал одоо Улаан­баатарын Байгалийн музейд бий. 1923 оны эхээр Эндрю багийнхаа хамт  Нью-Йоркт ирэхдээ юу олсоноо мэдэж байв. Судлаачид тэр яс нь том биш дөнгөж хоёр метрийн урттай “попугаеносо-му” гэх протоцератопс үлэг гүрвэлийнх байжээ.  Тэр амьтад дээд цэрдийн галавын үед үлэг гүрвэл мөхсөн цагт ойр хугацаанд амьдарч байсан гэнэ. Хожим экспедици хоёр урт улирлыг лууны ясан дээр өнгөрөөсөн байна. Протоцератопсийн зуу гаруй ясыг тэд малтан гаргасан байлаа. Үлэг гүрвэлийн ийм их “оршуулга” дэлхийн хаана ч  үгүй. Бүр янз бүрийн насных байсан гээч. Өндөгнөөсөө том нас бие гүйцсэн амьтадын ясыг тэд олжээ.
Дараа нь дахиад бөөн аз. Ж.Олсон гурван өндөг оллоо. Ямар амьтных байсан бол? Хэмжээгээрэээ тэр амь­тадынх гэмээр мөн л тэдний байсан газраас олдсон юм. Эрдэмтэд яс малтахаа болиод өндөг хайж эхлэв. Бүхэл бүтэн үүр ч олдлоо. Далан сая жилийн өмнөх өндөг дөнгөж өчигдөр гаргаад байгаа мэт. Нэг өндөгт нь үр хөврөлийнх нь араг яс байв.

Эрдэмтэд  1930 он хүртэл таван удаа Говьд ажиллав. Сүүлчийн хоёр удаа нь Хятадын нутагт малтлагаа хийжээ. Учир нь Зөвлөлт засаг тэд­нийг  өмнөх газар нь ирүүлсэнгүй аж.  Зөвхөн 1964 онд Польш-Монголын эрдэмтэд америкчуудын ажлыг үр­гэлж­лүүлжээ.

…Хоёр хоног хожигдаад ачааны цуваа ирлээ. Одоо устай болсон юм чинь говьд улам цааш нэвтэрч болно. Гэр тааралдах нь цөөрч нутаг орон улам зэрлэг болно. Газрын хөрс гэж бараг байхгүй байхад загийн бут хувцас хунартай зууралдан үлэг гүрвэлийнхээ булшинд очуулах гээд байх шиг.
Гур и Хилльмер хоёр энд байсан хүмүүс учир лагериа босгохыг тушаав. Анхны руугаа ч оллоо. Одоо түүнийг сурмагаар бүтээж хандах хэрэгтэй. Салхи, элс яснаас юу ч үлдээхгүй. Андреас Гур олбороо Уве-д үзүүлэхээр авч явлаа. Гараар элс малттал  протоцератопсийн эрүү­ний ясны хэсэг харагдлаа. Хажууд нь салсан ч гэсэн бараг бүтэн араг яс байна. Яс маш хэврэг тусгай багажаар түүнд хүрч см бүрийг нь хатууруулах бодисоор бэхжүүлнэ.
Цогбаатар дэргэдээ байгаа  нэг малтлагын нүхийг харуулаад  үлэг гүрвэл судлалд өөр палеонтлогич нарын хамт хийсэн нэг гайхалтай түүхийг ярьж өгөв. “Бид толгойн ясанд нь хүрээд түүний аманд нь гацсан нөгөө амьтных нь хөл эрүүг нь хугалсныг ойлголоо. Цааш нь малттал протоцератопсийн ясан дор огт өөр төрлийн гүрвэлийн яс байлаа. Тэр нь жижигхэн, хөдөлгөөнтөй велоцирапторынх!” гэж тэр өгүүлсэн юм. Монголын эрдэмтдийн олдвор нь эртний үлэг гүрвэлүүдийн шал­гар­лын төлөөх тэмцлийн талаар хү­мүү­сийн толгойд байсан төсөөл­лийг материалжуулж өгсөн юм. Хоёр араатан үхлийн тэмцэлдээ амиа алд­сан байжээ.
Дэлхийн хамгийн их таавар болсон бүсэд очсон немцын экспе­дици үлэг гүрвэл нууцаа бүрэн дэлгээгүй байна гэдгийг баталсан билээ… Велоцираптор бусдын өндөг хулгайлж яваад баригдсан нь тэр Олон арван сая жилийн тэр түүх өдгөө Улаанбаатарын түүхийн музейг чимдэг.
Эрдэмтдийн ажил тэдний цөөн тооны хөршүүдийн сонирхлыг хөдөл­гөжээ. Ер нь бол Хятад, Монголын домгийн луу нь энэ нь аваргуудын чулуужсан яснаас үүдэлтэй гэхэд хилс­дэхгүй биз.
Энэ үеэр Андреас протоцера­топ­сийн толгойг цэвэрлэж амжжээ. Эврийн бугартай хамгаалалтын хавт­гай нь улам ч тод харагдах болов. Энэ олдвор шинжлэх ухааны гэхээс арил­жааных. Хувийн цуглуулгад ийм үзмэр ховор учир цуглуулагчид бага мөнгө өгнө. Тэр мөнгөөр бид дахин ийшээ ирнэ гэж Андреас ярив.Палеонтлогчидын тусламжтайгаар үлэг гүрвэл булшнаасаа өндийж байх зуур Хилльмер бусдынхаа хамт орч­ныг судалж байлаа. Сая сая жи­лийн өмнө энд цаг агаар эрс өөр бай­сан гэдгийг дунгийн үлдэгдэл өгүүл­нэ. Үлэг гүрвэл энд элсэнд дарагдан мөхжээ гэхээр…
Цуваа дахиад л замдаа. Олон сая жилийн өмнөх шигээ замд элсний нүүдэлтэй тааралдав. Өглөө элсийг чийгтэй байхад давахаар шийдлээ. Ингээд бидний эцсийн зорилго болсон Нэмэгтэд ирлээ. Тэгш өндөрлөгөөс төгсгөлгүй олон хавцал харагдах аж. Палеонтлогичдын мөрөөдөл болсон  Нэмэгтийн гол хавцал нь гурав салаа­лах эхлэлд лагериа босголоо.
…Тэдэнд ямар нэгэн үлгэрийн хотод ирсэн мэт санагдана. Газрын элэгдэл уулын гадаргыг янз бүрийн өнгөтөй тагт, цонх, байшингийн  нүүр болгосон ч юм шиг. Хана ба гадаргаас нь цухуйсан  үлэг гүрвэлийн яснууд Босх, Далигийн зургуудыг санагдуулмаар энэ зураглалд сюрреа­лиз­мын өнгийг оруулах аж.
Өнгөрсөн зууны жар, далаад онуудад Орос, Польшийн эрдэмтэд балар эртний монструудын бүхэл бү­тэн цуглуулгыг олсон юм. Эндхийг эрдэмтэд “лууны булш” гэж нэрлэсэн байв. Нэмэгтийн олдворууд нь дээд цэрдийн галавын үеийн гүрвэлийн цэцэглэлтийн  баримт зураг нь. Тухайн цагтаа үлэг гүрвэл өнөөгийн хөхтөн ба жигүүртэний адил экологийн амьдралын бүхий л орон зайг эзэлсэн байлаа. Нэгэн таамаглалаар Төв Ази нь эдгээр амьтдын өлгий нутаг нь байгаад тэд тухайн үед байсан “гүүрээр” дамжин Хойд Америкт  нэвтэрчээ. Үлэг гүрвэлийн үеийн Ази ба Хойд Америкийн  эрин адилхан байсны учир нь энд орших болов уу!
Өнөөдөр Нэмэгтээс амархан олд­­вор олдохгүй. Дээд давхрага нь цэвэрлэгдсэн учир улам гүнзгий малтлага хэрэгтэй. Экспедици  цаашаа хөдлөв  Тэнд заг ургана гэж үгүй ба аль эрт тоос болон хувирчээ.
Уве Георге ярьж байна: – Жалгын  ирмэгт бид зогслоо. Бидний өмнө тэнгэрийн хаяа ч харагдахааргүй их манан харагдана. Энэ хуурай газар оронд юун манан байдаг билээ? Дурангаар харвал тэр нь тоос! Бид говийн зүрхэнд хүрчээ… Салхинд элэгдсэн “сфинксийн” хор­мойд лагериа босголоо. Бидний сонгосон энэ нутгаас тарж шилэрсэн тэмээгээ хайж явсан малчид  өмнө үзэгдэж харагдаагүй асар том ястай тааралджээ. Лууны яс…
Ойрын толгой нь 30 метрын урттай завроподын нүүдлийн сүүлчийн өртөө нь байсан юм. Энэ аваргын ойролцоо бусад завропод, тириназаврын үеэл болох тарбозавруудын олон тооны үлдэгдэл нойрсчээ. Тэднийг малтах, хадгалах ажлыг жижиг экспедицийн хүчээр хийх юм биш. Олон сар ч хэрэгтэй болох байсан байх. Гэтэл эндхийн чийгшилт ердөө л хэдхэн хувь. Уруул, хоолой хатаж, түлэгдэхийг бүгд л амссан юм. Хүн  бүр өдөрт найман литр ус ууж байх ёстой. Түүнийг хүний тоо ба хоногийн тоогоор үржүүлээд үзвэл… Буцах цаг ирж дээ…
… Нар баруунаа хэлбийж шөнөд залгидахад пийшингээ унтраасан мэт. Удтал хүлээсэн шөнийн сэрүүнд Цогбаатарын төгсгөлгүй яриаг сонсон суух юутай сайхан бэ. Тэрээр махчин гүрвэлийн сарвууг олсноо дурслаа. Хумс нь хагас метрийнх байсан гэнэ. Түүнээс өөр зүйл олдсонгүй аж. Тэгээд л “биегүй” олдвороо дейнохейрус буюу “аймшгийн мөчит” гэж нэрлэсэн ба тэр амьтан хөдөлгөөн болхи хамгаалалт муутай аваргуудаар хооллож байсан байх.
Тэр амьтны биеийг олох нь палеонтлогичдын эртний мөрөөдөл ба найдвар…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж