
Монгол Улсын гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоогийн 90 насны төрсөн өдөрт зориулсан Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр 19,00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэнэ. В.Сүрэнхорлоо нь “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр олонд алдаршсан бөгөөд цуутай Хоролмаануудыг нэг юм. Гурван бүлэг, таван үзэгдэлт “Учиртай гурван толгой” дуурийг энэ удаад удирдаач Н.Туулайхүү удирдан сифони найрал хөгжимчид тоглож, гол дүр Нансалмаад меццо сопрано-Ардын жүжигчин А.Долгор, Хоролмаад сопрано гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Балганд басс Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, худалдаачин баритон-Ц.Баттөр, дууч-Уртын дууч Б.Батболд, Хуурч Ц.Мөнхболд, Бүүвэйч меццо сопрано-Ц.Ерөө, Ард өвгөн баритон-М.Амарсанаа, Замын тосуул басс, тенор-Р.Батболд, Г.Шижирболд, согтуу ноён басс-Ч.Чинзориг, Балганы дагуул А.Сайнбаяр, Э.Амартүвшин, Ч.Чинзориг, Э.Бумхүү, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, Хятад Б.Одонтунгалаг, З.Тунгалаг, Юндэнгийн дагуул Д.Баасанжаргал, Э.Мөнх-Эрдэнэ нар тус, тус тоглоно.
М.Дөл